Үйлчилгээний нөхцөл ба Нууцлалын бодлого - Bookx

Bookx платформын үйлчилгээний нөхцөл

1. Ерөнхий заалт

1.1. Манай "Bookx" платформ нь хэрэглэгчдэд өөрийн номыг зарах, солилцох, түрээслэх, бэлэглэх мөн хайж буй номынхоо зар, мэдээллийг үлдээх болон хувь хүн хоорондоо бодит хэвлэмэл ном солилцоход дэмжлэг үзүүлэх үнэгүй үйлчилгээний сүлжээ юм.

1.2. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь тус платформд бүртгүүлж, үйлчилгээ ашиглаж буй хэрэглэгч болон платформын хоорондын харилцааг зохицуулах бөгөөд та үйлчилгээг ашигласнаар энэхүү нөхцөлийг зөвшөөрсөнд тооцогдоно.

2. Нэр томьёоны тайлбар

  • Платформ: "Bookx" нэртэйгээр үйл ажиллагаа явуулж буй ном солилцооны цахим систем.
  • Хэрэглэгч: Bookx платформд амжилттай бүртгүүлж, ном зарах, солих, түрээслэх, бэлэглэх болон хайж буй номынхоо зарыг оруулах эрх үүссэн иргэн. Хэрэглэгч нь энгийн горимоор зарах номын зар 20 хүртэл, солих, түрээслэх, бэлэглэх болон хайж буй номын зарыг тус бүр 10 хүртэлх хязгаарлалттайгаар үнэ төлбөргүй оруулах боломжтой байна.
  • Контент: Хэрэглэгчийн платформ дээр байршуулж буй ном зарах, солих, түрээслэх, бэлэглэх, хайж буй номын зар болон холбогдох мэдээлэл.

3. Бүртгэл ба эрх үүрэг

3.1. Хэрэглэгч системд бүртгүүлэхдээ холбогдох талбаруудыг үнэн зөв бөглөх ба цахим шуудангийн (имэйл) хаягаар баталгаажуулалт хийснээр бүртгэл баталгаажиж, нууц үгээ мартсан үедээ сэргээх боломжтой болно.

3.2. Хэрэглэгч зар байршуулах явцдаа бусадтай холбогдох сувгаа өөрийн сонголтоор (утасны дугаар, мессенжер холбоос хоёуланг нь эсвэл аль нэгийг нь) тохируулах ба холбоо барих мэдээллээ үнэн зөв оруулах үүрэгтэй.

3.3. Хэрэглэгчийн платформ дээр байршуулсан зар нь 60 хоногийн хугацаатай байх ба хугацаа дуусмагц системээс автоматаар устгагдана. Зарын хугацааг өмнө нь сунгах боломжгүй бөгөөд хугацаа дуусч устсаны дараа хэрэглэгч хүсвэл зарыг шинээр дахин үүсгэж болно.

4. Контент, оюуны өмч ба мэдээ байршуулах

4.1. Сайтын ерөнхий мэдээлэл, программ хангамж, платформ лого болон дизайныг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, ашиглахыг хориглоно.

4.2. Иргэний хууль болон Оюуны өмчийн тухай хуулийн дагуу хэрэглэгч өөрийн худалдан авсан эх хувь (оригинал) хэвлэмэл номоо бусдад зарах, солих, түрээслэх, бэлэглэх нь нээлттэй бөгөөд энэ нь зохиогчийн эрхэд халдаагүй хууль ёсны үйлдэл болно (Анхны борлуулалтын зарчим).

4.3. Хэрэглэгч платформ дээр байршуулж буй номынхоо эх сурвалж болон хууль ёсны байдлыг өөрөө бүрэн хариуцна.

4.4. Зохиогчийн эрх эзэмшигч эсвэл хэвлэлийн газраас тухайн зарыг "хуурамч, зөвшөөрөлгүй хувилсан/скандсан эх" гэдгийг нотолж гомдол гаргасан тохиолдолд платформын удирдлага уг зарыг устгах болон холбогдох хэрэглэгчийн эрхийг хязгаарлах эрхтэй.

4.5. Платформ дээр албан ёсны мэдээ, мэдээлэл болон сурталчилгааны баннер байршуулах үйл ажиллагаа нь платформын удирдлагаас тогтоосон журам, нөхцөлийн дагуу хийгдэнэ.

5. Хориглох үйлдэл

5.1. Хэрэглэгч платформ дээр дараах үйлдэл, контент нийтлэхийг хатуу хориглоно:

  • Бусдыг доромжлох, ёс бус үг хэллэг хэрэглэх, спамдах болон бусад хууль бус зартай контент оруулах;
  • Хуурамч (пират) ном, скандсан PDF эх, зохиогчийн болон хэвлэн бичээчийн зөвшөөрөлгүйгээр хувилсан цахим болон хэвлэмэл ном зарах, солих, түрээслэх эсвэл үнэгүй дижитал хэлбэрээр бэлэглэх, түгээх;
  • Зохиогчийн эрхийн зөрчилтэй файл, цахим номын татах линк (download link) болон хууль бус дижитал эх сурвалжийн зарыг нийтлэх.

6. Хариуцлагын хязгаарлалт

6.1. Bookx нь шууд худалдаа эрхэлдэг дэлгүүр буюу байгууллага биш бөгөөд зөвхөн уншигчдын хоорондын ном солилцоо, зарын мэдээллийг нэгтгэн хайлтад оруулж, хэрэглэгчийн өөрийн сонгосон холбоо барих хэрэгслээр холбож өгөх дэд бүтцийн үйлчилгээ үзүүлдэг.

6.2. Иймд хэрэглэгчдийн хооронд үүсэх худалдаа, солилцоо, түрээс, номын чанар болон аливаа маргаан, үл ойлголцолд платформ ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

6.3. Хэрэглэгчийн оруулсан хуурамч болон зохиогчийн эрх зөрчсөн номтой холбоотой хууль эрх зүйн хариуцлага, хохирлыг зарыг байршуулсан хэрэглэгч бие даан хариуцах бөгөөд Bookx платформ нь гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй.

7. Нөхцөлд өөрчлөлт оруулах

7.1. Сайтын цаашдын хөгжүүлэлт, шинэчлэлтийн явцад энэхүү үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт орж болох ба шинэчилсэн нөхцөл нь платформ дээр нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр үйлчилнэ.

Bookx платформын нууцлалын бодлого

1. Ерөнхий заалт

1.1. "Bookx" платформ нь хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, нууцлалыг нь хүндэтгэх зарчмыг баримтална. Энэхүү Нууцлалын бодлого нь хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалж байгааг зохицуулна.

2. Цуглуулах мэдээллийн төрөл

2.1. Манай платформ нь хэрэглэгч системд бүртгүүлэх болон зар оруулах үйл явцад дараах мэдээллүүдийг цуглуулдаг (зарим мэдээлэл нь хэрэглэгчийн өөрийн сонголтоор бөглөх боломжтой байна):

  • Овог, нэр
  • Имэйл хаяг
  • Утасны дугаар болон мессенжер холбоос (Messenger ID)
  • Төрсөн огноо, хүйс

3. Мэдээллийг ашиглах зорилго

3.1. Цуглуулсан мэдээллийг зөвхөн дараах зорилгоор ашиглана:

  • Хэрэглэгчдэд платформын үйлчилгээг бүрэн дүүрэн хүргэх, хооронд нь холбох
  • Хэрэглэгчдийн тоо болон платформ ашиглалтын статистик мэдээллийг гаргах
  • Хэрэглэгчтэй шаардлагатай үед холбогдох, мэдэгдэл илгээх

4. Гуравдагч этгээдэд мэдээлэл дамжуулахгүй байх

4.1. Bookx платформ нь хэрэглэгчдийн хувийн мэдээллийг ямар нэгэн гуравдагч этгээд (зар сурталчилгааны байгууллага, төлбөрийн систем гэх мэт)-д зарах, дамжуулах, түгээхгүй бөгөөд чандлан хамгаална.

5. Хэрэглэгчийн эрх ба мэдээлэл устгах боломж

5.1. Хэрэглэгч өөрийн оруулсан зар бүрийг хүссэн үедээ устгах бүрэн боломжтой.

5.2. Хэрэглэгч өөрийн бүртгэлтэй аккаунтыг бүрмөсөн устгах хүсэлт гаргах эсвэл системээс устгах боломжтой байна.